"Боловсролын хөгжил багшаас эхэлнэ" ахмад, залуу багш нарын чуулга, уулзалт эхэллээ

Go to content

"Боловсролын хөгжил багшаас эхэлнэ" ахмад, залуу багш нарын чуулга, уулзалт эхэллээ

Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар
Published in Цаг үеийн мэдээ · 30 November 2022
“Сургуулийн хөгжил-Багшийн хөгжил-Сургалтын чанар” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд ахмад, залуу багш нарын дуу хоолойг сонсож, хамтын ажиллагааг     бэхжүүлэх, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг  тодорхойлох зорилгоор БШУГ-аас “БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ БАГШААС ЭХЭЛНЭ” ахмад, залуу багш нарын чуулга уулзалтыг  2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анх удаа зохион байгууллаа. Уулзалтад аймгийн удирдлагууд, гавьяат багш нар, БШУГ-ын дарга, мэргэжилтнүүд, ЕБС-ийн удирдлага, ахмад, залуу багш нарын төлөөлөл 100 хүн оролцлоо.
Үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Д.Бауыржан, ЗДТГ-ын дарга Б.Мухамед үг хэлж, БШУГ-ын дарга Г.Амантай, гавьяат багш Е.Дөрветхан,  залуу багш Ш.Ерген нар илтгэл тавьж, харилцан санал солилцлоо.
Чуулга уулзалтаар аймгийн боловсролын салбарт тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, гарц, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.


Back to content