Бүх нийт боловсролын төлөө

Go to content

Бүх нийт боловсролын төлөө

Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар
Published in Цаг үеийн мэдээ · 25 October 2022
Сургуулийн хүүхэд хамгааллын бодлогын үнэлгээний олон талт оролцоот хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, “Бүх нийт боловсролын төлөө” ИНҮЭвсэл, Өлгий сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн СЭЭБХ /сургууль, эцэг эх, багшийн холбоо/  хамтран ЕБСургуулийн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийн судалгааг Улаанхус сумын ЕБ-ын 3 дугаар сургууль, Цэнгэл сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль, Бугат сумын ЕБ-ын сургууль, Өлгий сумын ЕБ-ын 4, 6 дугаар сургуулиудад зохион байгуулсан билээ.
Сургуулийн хүүхэд хамгааллын бодлогод   хийсэн  судалгааны дүн, зөвлөмжүүдийг танилцуулж, цаашид авах арга хэмжээнд оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн хүүхэд хамгааллын бодлогын үнэлгээний олон талт оролцоот хэлэлцүүлэгийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БШУГазарт зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт БШУГ-ын дарга, мэргэжилтнүүд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн , НТБ-ын төвийн захирал,  Өлгий сумын ЕБ-ын 4, 6 дугаар сургууль, Бугат сумын ЕБ-ын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, номын санч, багш, сурагч, асран хамгаалагчдын төлөөлөл танхимаар оролцсон бол Цэнгэл сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль, Улаанхус сумын ЕБ-ын  3 дугаар сургуулийн удирдлага, багш, асран хамгаалагч, сурагчдын төлөөлөл цахимаар  тус тус хамрагдсан болно.
Сургуулийн хүүхэд хамгааллын бодлогод   хийсэн  судалгааны дүн, зөвлөмжийн хүрээнд хүүхэд хамгааллын асуудлыг цаашид үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллах чиглэл, сургуулийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон болно.


Back to content