Цаг үеийн мэдээ

Go to content

10-12 дугаар ангид сонгох хичээл зааж буй багш нарт зориулсан сургалт

2024 оны 01 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд 10-12 дугаар ангид сонгох хичээл зааж буй багш нарт зориулсан арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг Өлгий сумын ЕБ-ын 1, 2, 3 дугаар сургууль, МУБИС-ийн аймаг дахь салбар сургуулиудад тус тус зохион байгуулж байна.
24/1/2024

“ХОС ХЭЛЭЭР СУРГАЛТ ЯВУУЛАХ АХИС АРГА ЗҮЙГЭЭР ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“ХОС ХЭЛЭЭР СУРГАЛТ ЯВУУЛАХ АХИС АРГА ЗҮЙГЭЭР ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
24/1/2024

Аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежерүүдэд сургалт зохион байгуулагдлаа

БШУГ-аас аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежерүүдэд 2023онд хийсэн ажил, цаашид анхаарах асуудал, 2024онд хийх ажлаа төлөвлөх, Боловсролын талаархи төрийн бодлого, шийдвэрийн асуудлаар 1-р сарын 8-9ний өдрүүдэд сургалт зохион байгуулж байна. Түүнчлэн Төрийн албан хаагчийн ёс зүй, эрх, үүрэг, хариуцлага, хууль тогтоомжийн хэрэгжилт, гүйцэтгэлийн үнэлгээ, ЭЕШ, хөндлөнгийн үнэлгээний талаарх анхаарах асуудлуудыг хэлэлцэх юм.
Үргэлжлүүлээд 10,11,12-ны өдрүүдэд захирлуудын 2023 оны ажлын тайланг хэлэлцэж, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх юм.
12/1/2024

Баруун бүсийн 3-р олимпиад

Баруун бүсийн 3-р олимпиадад 7-12 ангийн сурагчид болон физикч багш нарын дунд Увс аймагт амжилттай зохион байгууулагдлаа. Тус аймгийн амжилтыг дурдвал: 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл хүртлээ
12/1/2024

Сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтын зар

Сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтын зар:
1. Баяннуур сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирал
2. Өлгий сумын хүүхдийн 22 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
3. Улаанхус сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
4. Дэлүүн сумын 3 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч
https://hh.csc.gov.mn/view/864c8425-90a4-4089-b5fa-15073a59d4f3?fbclid=IwAR2yqRTjkekfdzzbu2cnjz2azN0fsg4lrjPqzIbFdK1qPylNSAeD_uYC8D4
20/12/2023

СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

Алтанцөгц сумын ерөнхий боловсролын сургуульд Бага ангийн түр багш шалгаруулж авна.
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх
- Дипломын эх хувь
БҮРТГЭЛ: 2023.10.13 өдөр 8:00 -12:00 цаг хүртэл Баян-Өлгий аймгийн БШУГазарт явагдана.
ШАЛГАЛТ: 2023.10.13 өдөр 13:00 цагт Баян-Өлгий аймгийн БШУГазарт болно. Холбоо барих дугаар 99412878
11/10/2023

“MON-X” ИННОВАЦИЙН ХӨТӨЛБӨР

“MON-X” ИННОВАЦИЙН ХӨТӨЛБӨР
БШУЯ-наас хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нь бүс, нийслэл, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг иргэдийн оролцоотойгоор инноваци ашиглан шийдвэрлэх санаачилгуудыг дэмжих хөтөлбөр юм.
21/9/2023

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ

БШУ-ны яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 03-00/24 дүгээр удирдамжийн дагуу аймгийн Мэргэжил боловсролын сургуулийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.
21/9/2023

"PEARSON ENGLISH" АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨР

"Pearson English" англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сургалтын орчин бүрдүүлэлтэд хяналт тавих зорилгоор БШУГ-ын гадаад хэлний боловсрол хариуцсан ахлах арга зүйч 2023 оны 9 дүгээр сарын 14 -ний өдөр аймгийн төвийн ерөнхий боловсролын арван сургуульд ажиллалаа.
21/9/2023

Авлигатай тэмцэх жил

Авлигатай тэмцэх газраас 2023 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласны хүрээнд.....
30/5/2023
Back to content