Горно-Алтайн Улсын Их Сургууль

Go to content

Горно-Алтайн Улсын Их Сургууль

Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар
Published in Цаг үеийн мэдээ · 14 September 2022
Горно-Алтайн Улсын Их Сургуультай хамтран ажиллаж, багш, сурагчдын орос  хэлний чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлж  байна.
   Энэхүү үйл ажиллагаа нь “Оросын Ертөнц” сангийн санхүүгийн дэмжлэгээр Горно-Алтайн Улсын Их Сургуулиас хэрэгжүүлж буй “Баруун Монгол дахь Орос хэлний хөдөлгөөн” төслийн хүрээнд явагдаж байгаа юм. БШУГ-ын удирдлага, гадаад хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн, Монгол Улсын Зөвлөх багш, БШУГ-ын дэргэдэх гадаад хэлний зөвлөх багийн гишүүн Ш.Мара, гишүүд С.Айжанар, Х.Еркегүл, Ж.Бахытгүл, А.Гүлжан нарын дэмжлэгтэйгээр хамтын үйл ажиллагаа үргэлжилж байна. БШУГ-ын дэргэдэх гадаад хэлний зөвлөх багийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан гадаад харилцааг өргөжүүлэх, багш, сурагчдын хэлний чадварыг дээшлүүлэх  4-5 ажил биелэлтээ олж байна. Нийт манай аймгаас 28, Ховд аймгаас 17 сурагч зуны сургалтад хамрагдахын зэрэгцээ  ОХУ-ын Горно-Алтай хотод амарч ирсэн.
  Горно-Алтайн Улсын Их Сургуулийн багш нар ирж, Өлгий сумын ЕБ-ын  10 сургуульд 2 ээлжээр зуны сургалт зохион байгуулсан. Нийт 74 сурагч хамрагдаж, орос хэлний чадварыг сайжруулсан. Төслийн хүрээнд Өлгий сумын ЕБ-ын 10 сургуулийн багш нар 5 хоног ОХУ-ын Горно-Алтай хотод амарч ирсэн.
2022-2023 оны хичээлийн жилд  багш, оюутнууд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 2, 3 дугаар лаборатори сургуулийн багш нартай хамтран ажиллаж, сурагчдад орос хэлний хичээл зааж байна. Цаашид орос хэлний багш нарын мэргэжлийг ОХУ-д дээшлүүлэх, БШУГ-ын мэргэжилтнүүд, сургуулийн удирдлагуудыг туршлага судлах үйл ажиллагаанд хамруулах тал дээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.


Back to content