“СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖЛЫН МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГА” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

Go to content

“СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖЛЫН МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГА” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар
Published in Цаг үеийн мэдээ · 24 January 2024
“СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖЛЫН МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГА” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
Сургуулийн нийгмийн ажилтнуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээний чанарыг сайжруулахад салбарын нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагыг хөгжүүлэх, сургуулийн нийгмийн ажлын шууд үйлчилгээг боловсронгуй болгох зорилгоор “Сургуулийн нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага” сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 22, 23-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан нийт 33 хүн хамрагдаж байна.
Тус сургалт нь суралцах үйл явцад тулгарч буй зан үйл, харилцаа, үл хайхрах явдал, дарамт, хүчирхийлэл, нийгэм эдийн засгийн хүндрэл зэрэг бэрхшээлийг арилгах, даван туулахад туслах зорилготой юм.









Back to content