БАРУУН БҮСИЙН ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД

Go to content

БАРУУН БҮСИЙН ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД

Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар
Published in Цаг үеийн мэдээ · 26 September 2022
БАРУУН БҮСИЙН ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАДАД МАНАЙ АЙМГИЙН БАГШ, СУРАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Ховд аймагт зохион байгуулагдсан баруун бүсийн орос хэлний олимпиадад манай аймгийн багш, сурагчид амжилттай оролцож, эхний байрыг эзэлсэн. Өлгий сумын ЕБ-ын лаборатори 2 дугаар сургуулийн орос хэлний багш Р.Алмагүл, EБ-ын 5 дугаар сургуулийн орос хэлний багш Ш.Нурсауле нар ОХУ-д үнэ төлбөргүй мэргэжил дээшлүүлэх эрхийн бичгээр шагнагдсан бол EБ-ын 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Берик, EБ-ын 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Елик нар ОХУ-д үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр тус тус шагнагдсан байна.
Байр эзэлсэн нийт багш, сурагчид болон бэлтгэсэн багш нарт баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилт хүсье.   
Эрдэм мэдлэг дэлгэрэх болтугай!


Back to content