ҮНДЭСТНИЙ ЦӨӨНХИЙН СУРАЛЦАГЧДЫН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙН АСУУДЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ

Go to content

ҮНДЭСТНИЙ ЦӨӨНХИЙН СУРАЛЦАГЧДЫН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙН АСУУДЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ

Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар
Published in Цаг үеийн мэдээ · 7 October 2022
ҮНДЭСТНИЙ ЦӨӨНХИЙН СУРАЛЦАГЧДЫН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙН АСУУДЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ
Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Боловсрол, шинжлэх ухааны газар нь “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран үндэсний цөөнхийн суралцагчдын сурч боловсрох эрхийн асуудлаар мэдлэг ойлголтоо нэгтгэх, асуудлаа хамтын хүчээр шийдвэрлэх зорилгоор “Үндэстний цөөнхийн суралцагчдын сурч боловсрох эрх” зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өлгий хотод зохион байгууллаа. “Үндэстний цөөнхийн суралцагчдын сурч боловсрох эрх” зөвлөлдөх уулзалтад аймгийн ЗДТГ, Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар, төрийн бус байгууллага, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон байгаа. “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, тус эвслийн Налайх дүүргийн салбар зөвлөлийн зохицуулагч, Хүний эрхийн үндэсний комиссын дэргэдэх иргэний зөвлөлийн гишүүн Б.Ардак, аймгийн БШУГ-ын мэргэжилтэн Б.Аяужан нар "Сурч боловсрох эрх, эрхэд суурилсан хандлага", "Үндэстний цөөнхийн хос хэлээр боловсрол эзэмшихэд тулгамдаж буй асуудал, шийдэл", "Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад эх хэлээр нь боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл", "Соёлын олон талт байдлыг ойлгох нь" зэрэг сэдвээр илтгэл тавин хэлэлцүүлсэн болно.


Back to content