БАГШ НАРЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

Go to content

БАГШ НАРЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар
Published in Цаг үеийн мэдээ · 11 October 2023
БАГШ НАРЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО
Баян-Өлгий аймгийн боловсролын салбарынхан Дэлхийн болон Монголын багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.  
Боловсрол, шинжлэх ухааны газар аймгийн багш нарын баярын хурлыг аймгийн Алтан гадас одонт М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
Баярын хурлын үйл ажиллагаанд оролцсон аймгийн ИТХ-ын дарга Ш.Хабыл, аймгийн засаг дарга А.Камалят, БШУГ-ын дарга С.Хонаев нар нийт багш нарт мэндчилгээ дэвшүүлж, хүүхэд, залуучуудын сурч боловсрох, авьяас чадварыг хөгжүүлэх, нийгмийн амьдралд оролцох, төлөвших үйл хэрэгт оюун ухаан, сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулан амжилттай ажиллаж байгаа багш нарыг шагнан урамшууллаа. 2023.10.06









Back to content