ӨЛГИЙ СУМЫН ХҮҮХДИЙН 2 БОЛОН 4 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Go to content

ӨЛГИЙ СУМЫН ХҮҮХДИЙН 2 БОЛОН 4 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар
Published in Цаг үеийн мэдээ · 16 March 2022
ӨЛГИЙ СУМЫН ХҮҮХДИЙН 2 БОЛОН 4 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 09-10 ны өдрийн цэцэрлэгт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх удирдамжийн дагуу   халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зөвлөн туслах үйлчилгээг зохион байгуулж байна.
Боловсролын газрын дарга, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн нар  Өлгий сумын хүүхдийн  2, 4 дүгээр  цэцэрлэгүүдэд  сургалт, үйл ажиллагааны төлөвлөгөө, төлөвлөлтийн  хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 5 настай хүүхдүүдийг СӨБ-д хамруулах ажил, тогтоосон тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийн хамрагдалт, санхүүгийн зарцуулалт, хүүхдийн хоол хүнсний хангалт хүрэлцээ чанар мөн тулгамдсан асуудлыг илрүүлэн шийдвэрлэх, ололт амжилт сайн туршлагыг түгээх, бүлгийн багш нарыг түвшин тогтох оношлох, шинэ технологийг сурталчлах зэрэг чиглэлээр арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав.
Сургалт, үйл ажиллагааны төлөвлөлт боловсруулах, агуулга арга зүйн  сантай болох, хүүхдийн хөгжилд үнэлгээ хийх, сургалтын орчин бүрдүүлэх зэрэг чиглэлээр өөр өөрийн үүргийг гүйцэтгэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан болно.


Back to content