ӨЛГИЙ СУМЫН ХҮҮХДИЙН 12 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА.

Go to content

ӨЛГИЙ СУМЫН ХҮҮХДИЙН 12 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА.

Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар
Published in Цаг үеийн мэдээ · 14 September 2022
ӨЛГИЙ СУМЫН ХҮҮХДИЙН 12 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА.
Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн цэцэрлэгт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, өнөөгийн байдалтай танилцах  удирдамжийн дагуу   зөвлөн туслах үйлчилгээг зохион байгуулж байна.
Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн нар  тус хүүхдийн цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааны төлөвлөгөө, төлөвлөлтийн  боловсруулалт, хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхэд бүрийг  СӨБ-д хамруулах ажил, эхний хагас жилийн санхүүгийн зарцуулалт , хүүхдийн хоол хүнсний хангалт,  хүрэлцээ чанар мөн тулгамдсан асуудлыг илрүүлэн шийдвэрлэх, ололт амжилт сайн туршлагыг түгээх, эцэг эхийн оролцоо, сэтгэл ханамж бүлгийн багш нарыг түвшин тогтоох оношлох, шинэ технологийг сурталчлах зэрэг чиглэлээр арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Мөн 12 дугаар цэцэрлэг нь улсын төсвөөр 100 хүүхдийн ортой шинээр барилга баригдахаар болж, хуучин барилгыг акталж буулгах ажил хийгдэж, 2022-2023 оны хичээлийн жилд 5-р багт байршилтай үйлчилгээний газрыг түрээслэн авч сургалт үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна. Цэцэрлэгийн хүчин чадал 100, одоогийн байдлаар  хүүхдийн хамрагдалт 110 хүүхэд байна.


Back to content