СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Go to content

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар
Published in Цаг үеийн мэдээ · 8 May 2023
“БОЛОВСРОЛЫН СЭТГЭЛ ЗҮЙЧ”-ИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
Ерөнхий боловсролын сургуульд хүүхэдтэй ажиллах хүсэлтэй мэргэжлийн сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх 45 хоногийн сургалтын сонгон шалгаруулалтад таныг урьж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/266 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах, сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Тушаалын дагуу 203 сэтгэл зүйчийг бэлтгэж ерөнхий боловсролын сургуульд ажиллуулж байна.
2023-2024 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтэй, мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй сэтгэл зүйчдийг сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг урьж байна.
Бүртгэлийн хугацаа:
2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдана.
Бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэхийн хуулбар;
2. Төрийн албан хаагчийн анкет шивсэн байх;
3. Сэтгэл судлалаар төгссөн бакалавр болон түүнээс дээших зэргийн дипломын хуулбар;
4. Эсээ /сургуулийн сэтгэл зүйчээр мэргэшиж ерөнхий боловсролын сургуульд ямар хугацаагаар, яагаад ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн 2-оос илүүгүй, аrial 11 фондоор А4 хуудсанд багтаан бичих/
5. Мэргэжил дээшлүүлэх сэтгэл зүйн сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн хуулбар
6. Өргөдөл \”Боловсролын ерөнхий газар”-т  .................. Ажиллаж байгаа бол хаана ажилладаг тухай, Ажилд орох хүсэлтэй бол хаана \аймаг, нийслэл\ хүсэлтэй байгаагаа тодорхой бичих\
Анхаарах зүйл:
"Сэтгэл судлал"-ын бакалаврын зэрэгтэй байх.
Бүрдүүлэх материал дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй.
3 дугаар сарын сонгон шалгаруулалтад тэнцсэн сэтгэл зүйчид сургалтдаа хамрагдах тул дахин материалаа ирүүлэхгүй байх.
Бүрдүүлсэн материалаа нэг PDF файл болгоод \Jargaltuya@agency.edu.mn\ цахим хаягаар дээр дурдсан хугацаанд ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулалтыг Боловсролын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2 үе шаттайгаар зохион байгуулна.
I шатны шалгаруулалт: Сэтгэл зүйчдийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл, түүний үнэн зөв эсэхийг нягталж, эсээ, өргөдөлтэй танилцана.
II шатны шалгаруулалт: Баримт бичгийн шаардлага хангасан сэтгэл зүйчдийг хоёр дахь шатны ярилцлагад урьж эцсийн шалгаруулалтыг хийнэ.
Хоёр шатны шалгаруулалтаас нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш үнэлгээ авсан сэтгэл зүйчдийг “Боловсролын сэтгэл зүйч”-ийн мэргэшүүлэх 45 хоногийн сургалтад хамруулж, сертификат олгоно.
Шалгаруулалтын дүнг тухайн иргэний цахим хаягаар хариу мэдэгдэнэ. Иймд цахим хаяг болон холбогдох утасны дугаараа үнэн зөв, тодорхой бичнэ үү.
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн П.Жаргалтуяа /94005969/ утсаар холбогдоно уу.



Back to content