"PEARSON ENGLISH" АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨР

Go to content

"PEARSON ENGLISH" АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨР

Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар
Published in Цаг үеийн мэдээ · 21 September 2023
Ерөнхий боловсролын сургуулийн 5,6 дугаар ангид хэрэгжүүлж буй "Pearson English" англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сургалтын орчин бүрдүүлэлтэд хяналт тавих зорилгоор БШУГ-ын гадаад хэлний боловсрол хариуцсан ахлах арга зүйч 2023 оны 9 дүгээр сарын 14 -ний өдөр аймгийн төвийн ерөнхий боловсролын арван сургуульд ажиллалаа.
Тус хяналт шалгалтын үед Монгол Улсын Засгийн газрын 2021 оны "Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг батлах тухай" 372 дугаар тогтоол, БШУСайдын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/353 тушаал, БШУСайдын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалыг хэрэгжүүлэхэд сургуулийн удирдлагууд багш нарыг дэмжин, орчин бүрдүүлж хамтран ажилласан байна.
Зарим сургуулиудын бэлтгэл ажил хангалтгүй байсан ба тухайн сургуулийн удирдлагуудад хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарч, сургалтын орчны асуудлыг энэ долоо хоногт багтааж шийдвэрлэхийг үүрэг болгосон.


Back to content